Байгалийн хий нь метанаас тогтсон шатах ашигт малтмал юм. Байгалийн хийн найрлагад этан, пропан, бутан, пентан зэрэг нүүрстөрөгч, бага хэмжээгээр, нүүрстөрөгчийн давхар исэл, азот, гели ба хүхэрт устөрөгч агуулагдана. Анх 500 орчим жилийн өмнө Хятад улсын Сичуан мужид давс гаргаж авахын тулд давстай усыг буцалгахад ашиглаж байсан хий дамжуулах хоолойноос байгалийн хий гаргаж авах аргыг санамсаргүй байдлаар олжээ. Хий боловсруулах үйлдвэрт эхний шатанд байгалийн хийг ус болон бусад бодисуудаас салгана. Байгалийн хий нь өнгөгүй, үнэргүй, хоргүй хий юм. Байгалийн хийг Байгалийн шингэрүүлсэн хий (LNG), Байгалийн шахсан хий (CNG) хэлбэрээр ашиглаж болно. Байгалийн шингэрүүлсэн хий (LNG) нь ихэвчлэн метан (CH4) бүхий байгалийн хий бөгөөд түүнийг хадгалж, тээвэрлэхэд хялбар болгох зорилгоор -162°C хүртэл хэмд хөргөсөн хий юм. Байгалийн шахсан хий болон байгалийн шингэрүүлсэн хий нь физик шинж чанараараа өөр өөр метан хий юм.
LNG нь шингэн, харин CNG нь хийн төлөвт байдаг. LNG нь -162°C-т тусгаарлагдсан саванд хадгалагдаж, тээвэрлэгддэг бол CNG нь өндөр даралтын цилиндрт хадгалагддаг. LNG нь холын зайн тээвэр болон томоохон үйлдвэрлэлийн хэрэглээнд тохиромжтой байдаг бол CNG нь тээврийн хэрэгслийн түлш болон жижиг хэмжээний үйлдвэрлэлийн хэрэглээнд ашиглагддаг.
LNG буюу Liquefied natural gas гэсэн Англи үгний товчлол ба байгалийн шингэрүүлсэн хийг илэрхийлнэ. Олборлолт хийж бусад бодисуудаас салгасны энэхүү цэвэршсэн байгалийн хий нь хий шингэрүүлэх үйлдвэр рүү илгээгдэх ба энэ дамжлагад үлдэгдэл усны уур, мөнгөн ус, хүхрийн нэгдэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг бусад бодисуудыг дахин салгах процесс явагддаг. Хөргөх процесс явагдсанаар байгалийн хий шингэн төлөвт шилжинэ. LNG- ийн 90-95% метан хий, үлдсэн хэсэг нь этан, пропан болон бутаны холимог юм. Атмосферийн даралтын орчинд метан нь -163 С-аас доош температурт шингэн төлөвт шилжиж, -163 С- аас дээш температурт буцалж, хийн төлөвт шилждэг.
Байгалийн шахсан хий /CNG гэдэг нь compressed natural gas гэсэн Англи үгний товчлол ба байгалийн шахсан хийг илэрхийлнэ. Байгалийн шахсан хий нь (CNG) Байгалийн шингэрүүлсэн хийг бодвол илүү өндөр температурт зузаан ханатай саванд хадгалагддаг. Байгалийн шахсан хий нь бензин, дизель түлш зэрэг түлшний оронд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинд түлш байдлаар хэрэглэгддэг. Атмосферийн даралтын орчинд хий төлөвт байх байгалийн хийг 1 хувьд багтаан савласныг хэлнэ. 0–25 MПа (2,900–3,600 psi) даралтыг тэсвэрлэх цилиндр болон бөмбөрцөг хэлбэртэй тусгай саванд байгалийн хийг шахаж савлана.