Байгалийн хийг сонгох шалтгаан
Бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнүүд болох Байгалийн шахсан хий, Шингэрүүлсэн байгалийн хий нь Хүлэмжийн хийн ялгарал маш бага буюу байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засгийн хэмнэлттэй хувилбар юм.
Хэрэглэгч танд үүсэх давуу талууд:
- Дизель хөдөлгүүртэй харьцуулахад дуу чимээ даруй 50%-аар бага
- Агаарын бохирдол, тоос шороогүй
- Шаталтын дулаан өндөр учраас илүү хүчтэй
- Хүйтний нөхцөлд асалт хурдан, нэмэлт хөдөлгүүр халаагч шаардлагагүй
- Засвар үйлчилгээний зардал бага, хөдөлгүүрийн тосны бохирдол бага
- Эдийн засгийн хэмнэлттэй, түлшний зардал бага, түлшний алдагдал хулгай зэрэг гарахгүй
- Хүлэмжийн хийн ялгарал маш бага буюу байгаль орчинд ээлтэй
- Үнийн хувьд дизель түлштэй өрсөлдөхүйц болсон учраас эдийн засгийн үр ашигтай
- Технологийн хувьд тогтвортой, аюул багатай