Байгалийн хийн хэрэглээг Монгол улсад нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Юу Би Метан ХХК байгуулагдав.
Монгол улсад анх удаа L-CNG цэнэглэх станцын барилга угсралтыг амжилттай дуусган, ашиглалтад оруулсан.
ОХУ-ын “Газпром” компанитай Монгол Улсаас анх удаа шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гэрээг амжилттай үзэглэн, төмөр замаар шингэрүүлсэн байгалийн хийн импортыг эхлүүлэв.
Нийслэлийн нийтийн тээврийн 120 гаруй CNG түлшээр ажилладаг том оврын автобусны түлшний хэрэглээг хангах нөхцөл бүрдэж, борлуулалтын хэмжээ 150 гаруй тоннд хүрэв.
Улаанбаатар хотын зүүн хэсэгт байршилтай LNG хадгалах агуулахын барилга угсралтын ажлыг эхлүүлэв.
Импортын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх үйлдвэрийн тоог нэмэгдүүлэв.
Тавантолгой нүүрсний уурхайд шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG-ээр цэнэглэх станцыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлэв.
Монгол улсад анх удаа шингэрүүлсэн байгалийн хийн хөдөлгүүр бүхий авто тээврийн машиныг хэрэглээнд нэвтрүүлж, LNG-ээр цэнэглэх станцын үйл ажиллагааг эхлүүлэв.