Байгалийн хийн импорт
Юу Би Метан ХХК нь ОХУ-ын гурван үйлдвэрээс шингэрүүлсэн байгалийн хийг зориулалтын ISO танк контейнораар төмөр замаар дамжуулан импортолж байна. Байгалийн хий нь цельсийн -160 градусаас доош температурт шингэн төлөвт шилждэг тул криогеник технологийн тусгай зориулалтын тусгай давхар ханатай, дулаан тусгаарласан вакуумжуулсан даралтат саванд хадгалан авто зам, болон төмөр замаар тээвэрлэж байна.
Жилд дунджаар 1000 гаруй тонн шингэрүүлсэн байгалийн хийг Монгол улсад импортолж, 30-45 хоногийн нөөц үүсгэн ажиллаж байна.
Цаашдаа байгалийн хийн хэрэглээг сурталчлан таниулах, хэрэглэгчийн зах зээлийн тэлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар импорт, борлуулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.