Ногоон шилжилт ба Олон улсын тренд
Олон улсын зах зээлд шингэрүүлсэн байгалийн хийн хөдөлгүүртэй автомашины хэрэглээ, тэр дундаа хүнд даацын ачаа тээврийн салбарт ногоон шилжилт эрчимтэй тэлсээр байна.
Жишээ болгон БНХАУ-н салбарын мэдээллийг авч үзвэл:
- 2021 оны эхний хагас жилийн байдлаар, 600,000 гаруй шингэрүүлсэн байгалийн хийн хөдөлгүүртэй автомашин ашиглагдаж байгаа нь 2016 онтой харьцуулахад 4 дахин өссөн.
- 2021 оны эхний хагас жилийн байдлаар, БНХАУ даяар 3000 гаруй цэнэглэх станц байгаагаас Хятадын баруун хойд хэсэг /Өвөрмонгол/ -т хамгийн олон цэнэглэх станц байршиж байна. Эдгээр нь нүүрс тээвэрт ашиглаж буй шингэрүүлсэн байгалийн хийн хөдөлгүүртэй автомашиныг цэнэглэхэд ашиглаж байна.
- 2023 оны эхний хагас жилийн байдлаар, Хятад улсад ШБХ-н хөдөлгүүртэй автомашины борлуулалт нь өнгөрсөн онтой харьцуулахад 214%-аар өссөн.
- Хятад улсад шингэрүүлсэн байгалийн хийн нийт хэрэглээний 30 гаруй хувийг тээврийн салбар эзэлж байна.